닫기

Компаний танилцуулга

Газар тариалангийн бүтээгдэхүүн хатаагч

Ахуйн зориулалттай будаа хальсалж цэвэрлэгч

Газар тариалангийн бүтээгдэхүүн угаагч

Бага хэмийн хөргөгч

Шар буурцаг бутлагч

Арвайн тээрэм

газар тариалангийн бүтээгдэхүүн хадгалах хэмийн хүснэгт

Компаний танилцуулгаТариаланчидтайгаа хамтдаа байдаг компани тариаланч хүний сэтгэлээр бүтээгдэхүүнээ үйлдвэрлэнэ.

CEO мэндчилгээ

Сайн байна уу!
Тус компани нь газар тариалангийн тоног төхөөрөмж үйлдвэрлэгч мэргэжлийн компани бөгөөд 1987 онд ахуйн хэрэглээний будаа хальсалж цэвэрлэгч үйлдвэрлэж эхэлснээс хойш газар тариалангийн бүтээгдэхүүн хатаагч, чинжүү угаагч, бага хэмд хөргөж хадгалах сав, газар тариалангийн хортон шавьж устгах бодис хадгалах сав гэх зэрэг төхөөрөмжүүдийг үйлдвэрлэж байна.

Үйлчлүүлэгчидийн сэтгэл ханамж болон бүтээгдэхүүний чанарын удирдлагыг нэн тэргүүнд тавьж, тариаланч хүний сэтгэлд тулгуурлан Солонгосын газар тариалангийн нөхцөл байдалд тохиромжтой бөгөөд эдийн засгийн хэмнэлттэй, мөн бодит хэрэглээ бүхий газар тариалангийн тоног төхөөрөмжийг хөгжүүлэхэд бүхий л хүч чадлаа дайчлан ажиллаж байна.

Түүнчлэн манай Шиннунг ХК-ий бүтээгдэхүүнийг хэрэглэж үзсэн үйлчлүүлэгч та бүхний үгэнд анхааралаа хандуулан, бүтээгдэхүүн үйлдвэрлэлтэнд бүхий л сэтгэлээ зориулан, борлуулагдсан бүтээгдэхүүнийг нарийвчлан шалгаж дамжлага тус бүрээр хяналт хийснээр тариалан эрхлэгч та бүхэнд хүргэж, найрсаг түргэн шуурхай үйлчилгээ үзүүлэн үйлчлүүлэгч та бүхний хайр хүндэтгэл, итгэл найдварыг хүлээсэн байгууллага болохоор хичээл зүтгэл гаргах болно.

Ялангуяа дотоодын зах зээлээс гадна экспортын зах зээлд ч амжилт гаргаж сая ам.доллар, 3 сая ам.доллар, экспортын цом-оор хүртэл шагнуулсан.

Шиннунг ХК ерөнхий захирал